за салхийг хаглалаадаа хэхэ
Хөдөө. Сумын төв. Тракторчин Балдан хамар хашааныхаа эгчтэй уулзан зогсоно.
- Думаа эгчээ... би нөгөө танай Дулмааг нөгөө юу яачихсан...
-Тэгсэн бол тэгээд эхнэрээ болгоод авчихаач дээ...
- Бишээ та буруугаар ойлгоод байна. Би нөгөө сая ухарч байгаад санаандгүй трактороороо дайраад хаячихлаа...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Залуухан хосууд гэрлэлтээ батлуулахаар хуримын ордон руу явна. Бүсгүй гэнэт ухаан орсон мэт нэг зүйл тайлбарлаж гарав.
-Хайрт минь би чамаас өмнө нэг найз залуутай байсан гэдгээ хэлэх хэрэгтэй болоод байна.
-Тэр чинь надад хамаагүй ээ...
-Миний яриаг битгий таслаад байл даа. Тэгээд би тухайн үедээ сэтгэл уяраад тэр залуугийн хөргийг баруун хөхөн дээрээ шивүүлчихсэн юм.
Хэсэг хугацааны дараа ахиад л ...
-Хайрт минь надад өөр бас нэг залуу байсан юм. Би сэтгэл уяраад тэрний хөргийг зүүн хөхөн дээрээ шивүүлчихсэн юм аа.
Гэтэл хуримын ордон руу ордгийн даваан дээр залуу нь гэнэт тас тас хийтэл чанга гэгч инээж эхлэв.
-Хүүе чи чинь яагаад байгаа юм бэ? Солиороо юу?
-Хаанаас даа. Зүгээр л тэр хоёр залуугийн чинь царай 20 жилийн дараа ямар аймаар сунах болж гэж төсөөлсөн чинь элэг хөших нь ээ.
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Том компани захирал ажил дээрээ иртэл загвар өмсөгч нарийн бичиг нь уйлчихсан сууна гэнэ.
-Яасан бэ? Хонгор минь?
-Дөнгөж сая гэрээс яриад ээжийг маань өөд болчихсон гэж хэллээ...
-Ямар харамсалтай юм болоо вэ? Чи одоо харь харь.
-Яах юм бэ, харихгүй. Ажил дээрээ байвал бодол санаагаа цэгцлэхэд хялбар байх болно.
Хэсэг хугацааны дараа захирал өрөөнөөс гарч харвал мисс загвар өмсөгч нь ёстой л нөгөө усан нүдэн гүнж гэдэг шиг өмнөхөөсөө хэд дахин илүү уйлж байхыг харав.
-Яасан, ахиад ямар нэг юм болоо юу?
-Харин тийм ээ.. сая миний ганц эгч утсаар ярилаа. Тэрний ээж нь бас нас барчихсан байна гэнээ....
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Нэг эр залуухан эхнэрээ дагуулан амьтны хүрээлэн үзэж яваад сармагчнуудад зориулсан хэсэгт орж ирэв. Эхнэр нь гориллыг анхааралтай ажиглаж байснаа:
-Яанаа ямар аймаар булчинлаг юм бэ? Сексийг сонирхдог болов уу?
Нөхөр:
-Харин л дээ...
Эхнэр нь шалгахаар шийдээд мөрөө ил гаргаж харуулав. Эрэгчин горилл сонирхоод торны цаанаас ойртож байна гэнэ.
Эхнэр:
-Хөөе чи энийг хараа, сонирхож байна гээч гэснээ хөхөө ил гаргаж үзүүлэв. Горилл бүр ойртоож анхааралтай ширтэж эхлэв. Нөгөө эмэгтэй бүр янзыг нь үзэхээр шийдэж банзлаа сөхөөд үзүүлтэл горилл нь гэнэт ганцхан хүчтэй угзарч тороо хуга татан гарч ирээд нөгөө эмэгтэйг тэврээд авлаа. Эхнэр:
- Яанаа хайрт минь намайг авраарай:
Нөхөр бах нь ханасан байртай:
- Надад үгүй гэдэг шигээ наадахдаа одоо толгой өвдөөд байна, өнөөдөр чадахгүй дараа болъё гээд тайлбарлаач гэсэн гэдэг.